Архангай аймгийн Их тамир сумын нутагт сүүлийн гурав хоногт гурван удаагийн давтамжтай газар хөдөлснийг Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
Хамгийн сүүлд өнөөдөр 05:27 цагт Архангай аймгийн Ихтамир сумын төвөөс баруун урд зүгт 73 км-ын зайд 3.5 магнитудын газар хөдлөлт болжээ.
Үүнээс гурав хоногийн өмнө нэг өдөрт хоёр удаа газар хөдлөлт болсон юм. Тодруулбал, нэгдүгээр сарын 26-ны 08.12 цагт Их тамир сумаас баруун урд зүгт 71 км-т 4.4 магнитудын хүчтэй газар хөдөлсөн бол орой нь буюу 23:15 цагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдсэн юм.