ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БХЯ-ны ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

O.Admin
2024-01-30

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг анги, салбаруудад сурталчлах хүрээнд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий болон Сагсай суманд ажиллалаа.

Энэ үеэр Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж батлан хамгаалахын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар санал солилцоо. Аймгийн засаг дарга А.Камилет Зэвсэг хүчинтэй хамтран ажиллахад ямагт сэтгэл хангалуун байдгаа хэллээ.

Түүнчлэн ажлын хэсэг Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги ажиллалаа. Энэ үеэр ангиудын захирагч нар өөрсдийн ангийн үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго зорилт, бэлэн байдал, сургалт бэлтгэл, хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажил, тулгамдаж буй асуудлуудаа уламжилсан юм.

Mungkin gambar 2 orang dan teks

Ангиуд сургалт бэлтгэлийг улам чанаржуулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан засвар, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн офицер, ахлагч болон хугацаат цэргийн алба хаагчдын хувь хүний хөгжил боловсролын асуудалд анхаарч ажиллаж байгаагаа ангиудын удирдлагууд хэлж байв.

Ажлын хэсэг хоёр ангийн байрлал дахь барилга байгууламжууд, алба хаагчдын ажлын орчин нөхцөлтэй танилцсаны дараагаар хугацаат цэргийн алба хаагчдын байраар орж тэдний санал сэтгэгдлийг сонсож% албанд нь амжилт хүссэн юм.

Mungkin gambar 5 orang

Үүний дараа Зэвсэгт хүчний 331, 340, 325 дугаар ангийн 116 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах салбарт 2020-2024 онд хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Барилга-инженерийн цэргийн үүрэг оролцоо өндөр байгаа төдийгүй Зэвсэгт хүчин бүтээн байгуулагч салбар болсон гэдгийг энэ үеэр онцолж байв.

Mungkin gambar 3 orang dan teks

Үргэлжлүүлэн бригадын генерал Ж.Болбаатар бие бүрэлдэхүүний санал хүсэлтийг сонсож, эрхэлсэн асуудлуудын хүрээнд хариулт өглөө. Мөн захирагч дарга нарын хөндсөн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэнэ гэдгээ хэлээд бие бүрэлдэхүүнд үүрэг чиглэл өгч, ажлын амжилт хүслээ.