ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Өмнөговь Австрали, Испанийн тэмээн холбоодтой хамтарна

O.Admin
2024-02-05

Өмнөговь аймагт энэ сарын 1-3-ны өдрүүдэд “Түмэн тэмээний баяр” өргөн дэлгэр зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус баярт  Австрали, Испанийн тэмцээн холбооны зочид төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон бөгөөд энэ үеэр аймгийн Засаг дарга, Монголын тэмээн соёл уралдааны холбооны тэргүүн Р.Сэддорж, Австрали болон Испани улсын Тэмээн холбооны тэргүүнүүдтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ.

Санамж бичиг нь Говийн бүсийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бүс нутгийн тэмээчин иргэд, үйлчилгээний салбарын хувь хүн, аж ахуй нэгжийг дэмжих, Австрали улс болон Испани зэрэг олон улсын жуулчдын аялах боломжийг бүрдүүлэхэд оршиж байгаа аж.

НҮБ-аас энэ Олон улсын "Тэмээ хамгаалах жил" болгон зарласан бөгөөд манай улс дэлхийн болон Азийн тэмээн холбоог үүсгэн байгуулагчдын нэг юм.

Mungkin gambar 4 orang