Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Хүйтэн буйр багийн “Төгрөг” гэдэг газарт тус сумын харьяат хоёр малчин малаа хариулж яваад, уулын цасны нурангид өртөж, цасанд дарагджээ. Энэ тухай дуудлагыг 2024.02.12-ны 19:50 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Дэлүүн сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид цасан нурангид дарагдсан 29 настай, эрэгтэйг эсэн мэнд гаргаж, Дэлүүн сумын Эрүүл мэндийн төвд хүргэсэн байна. Харин 26 настай, эрэгтэйг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.