Монгол Улсад барилгын салбар үүсэж хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн 2024” арга хэмжээ “Аюулгүй барилга, аюулгүй орчин, аюулгүй ажиллагаа“ уриан дор болно.
Зөвлөгөөн 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдрийн 09:00 цагт Орхон аймгийн "Уурхайчин" соёлын ордонд болох юм байна.
Хот байгуулалт, нийтийн аж ахуйн чиглэлээр төрөөс баримтлах бодлого, эрхзүйн баримт бичгийн шинэчлэлт, салбарын аюулгүй ажиллагаа, оновчтой хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын чанар өгөөжийг эрчимжүүлэх зорилтыг хэлэлцэх энэхүү зөвлөгөөнд төрийн болон төрийн бус байгууллагууд, аж ахуйн нэгжүүд, инженер техникийн ажилтнууд оролцох боломжтой гэж БХБЯ-наас мэдээллээ.