ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Японы буцалтгүй тусламжаар Булган аймгийн Политехник коллежийг засварлана

O.Admin
2024-02-19

“Өвсний үндэс”хөтөлбөрийн хүрээнд 244,084 ам.долларын өртөгөөр ХААИС-ын харъяа Булган аймгийн Политехник коллежийн их засварын төслийг хэрэгжүүлнэ. 

Япон Улсын Засгийн газрын 2024 оны “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих Булган аймгийн ХААИС-ын харъяа Политехник коллежийн их засварын төслийн тусламжийн гэрээнд Элчин сайд М.Игавахара болон Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ нар гарын үсэг зурлаа.

Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 34 жилийн турш “Өвсний үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

На зображенні може бути: 9 людей та Овальний кабінет