Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үндэстнээрээ нэгдэж, байгалийн гамшигт үзэгдэл зудын нөхцөл байдалд байгаа малчдадаа туслахыг уриалж, шуурхай бүлгүүдийг байгуулсан билээ.
Үүнтэй холбоотойгоор аймаг, орон нутгийн удирдлагууд, ААН, төрийн болон төрийн бус байгууллагууд нэгдэн хаваржилт хүндэрсэн аймаг, сумуудад тусламж үзүүлж, хандивын аян зохион байгуулж эхэлсэн юм.
Тэгвэл Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК аймгийнхаа малчдын өвөлжилт, хаваржилтын даван туулахад зориулж, өчигдрийн ТУЗ-ийн хурлаараа нэг тэрбум төгрөгийг хандивлахаар шийдвэрлэжээ.