ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Украин дайнд 31 мянган цэргээ алджээ

O.Admin
2024-02-26

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр ОХУ-тай хийж буй дайнд 31 мянган украин цэрэг амиа алдсан хэмээн мэдээллээ.

Тэрбээр Кьевь хэвлэлийн бага хурал зарласан бөгөөд энэ үеэр “Энэ дайнд 31000 украины эрэлхэг хөвгүүд амиа өргөсөн. Путин болон түүний худалч тойрон хүрээлэгчдийн хэлж буй шиг 300 болон 150 мянга биш. Гэхдээ золиослогдсон нэг амь бүр бидний хувьд маш том гарз” гэжээ.

ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард дайны улмаас амь насаараа хохирсон болон гэмтсэн украин цэргүүдийн тоо 383 мянгад хүрсэн гэдгийг онцолж байв.  Нөгөө талаар, Зеленский “АНУ-ын Конгресст найдлага тавьж байна. Сайн үр дүн авчрана гэдэгт итгэлтэй байна” хэмээж, Украиныг дэмжих 60 тэрбум орчим ам.долларын төсөв батлагдахыг хүлээж буйгаа илэрхийлжээ. АНУ-аас цэргийн тусламжаа зогсоосны улмаас Украины арми сумны хомсдолд ороод байгаа юм.