Онцгой байдлын алба үүсэж хөгжсөний түүхт 20 жилийн ойг угтан Өмнөд Бүсийн Төв-Өмнөговь Аймгийн Онцгой Байдлын Газар Даланзадгад сумын тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын эмэгтэйчүүдийн дунд "Мөрдэстэй бүсгүйчүүд" чуулга уулзалтын арга хэмжээг аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна.
Өмнөговь аймаг дахь хууль хүчний байгууллага, цэргийн хүрээний байгууллагад нийт 400 гаруй бүсгүйчүүд хүчин зүтгэж ард иргэдийн амгалан тайван байдал, эх орны халдашгүй дархан байдлын төлөө хөдөлмөр зүтгэлээ зориулан ажиллаж байгаа билээ. Арга хэмжээний хүрээнд албан үүрэгтээ амжилт гарган бусдыгаа хошуучилсан алба хаагчдыг шагнаж урамшууллаа.