Баянхонгор аймгийн төвийн хүүхдийн 13 дугаар цэцэрлэгийн уурын зууханд дэлбэрэлт болж, нэг хүн нас барсан харамсалтай осол болжээ.
Ослын газарт Онцгой байдал болон цагдаагийн байгууллага ажиллаж байгаа аж. Цэцэрлэгийн хүүхдүүд болон багш нар гэмтэж бэртээгүй гэж эх сурвалж мэдээллээ.
Дэлбэрэлт цэцэрлэгийн унтлагын цагаар болсон бөгөөд тухайн үед хүүхдүүд анги ангидаа унтаж байжээ. Уг цэцэрлэг нь Хонгорын үрс НҮТББ-ын санаачлагаар 2014 онд эхэлсэн баянхонгорчуудын сэтгэлийн хандив буюу 1000 төгрөгийн хандиваар босож, 2016 онд ашиглалтад орж байсан юм.