ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Цахим хөгжлийн өдөрлөг Өмнөговь аймагт болж байна

O.Admin
2024-03-18

Цахим хөгжил, харилцаа холбооны яам “Цахимд хэвшье” уриатай “Цахим хөгжлийн өдөрлөг” арга хэмжээг төр, хувийн хэвшлээ дэмжин, ЦХХХЯ-ны харьяа, салбар байгууллагууд болон Монголын Программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбооны 16 гишүүн байгууллагатай хамтран өнөөдөр Өмнөговь аймагт зохион байгуулж байна.

Тус арга хэмжээг нээж, ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар Цахим хөгжил, харилцаа холбооны яамнаас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээг танилцуулж, ЦХХХ-ны сайдын зөвлөх Б.Ганбат “Аймгийн цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ, анхаарах асуудал, шийдэл гарц”-ын талаар, мөн Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Аймгийн цахим бодлогын хэрэгжилтийн байдал”-ын талаар танилцууллаа.

Арга хэмжээний хүрээнд аймгийн төрийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, ЕБС-ын багш, сурагчид, иргэд, олон нийтэд нэгдсэн хурал, уулзалт, өдөрлөг, сургалтыг өнөөдөр зохион байгуулах юм.

May be an image of 1 person and text