ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Гэр шатаж гурав болон 37 настай эрэгтэй түлэгджээ

O.Admin
2024-03-19

Таван ханатай гэр шатан гурав болон 37 настай эрэгтэй түлэгдсэн хэрэг гарчээ.

Архангай аймаг, Өлзийт сум. Бодонт багийн “Ханан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 90 км-т, сумын төвөөс баруун зүгт 30 км-т/ 03.17-ны өдрийн 16:00 цагт 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг хүлээн авсан. Тус сумын харьяат иргэн Г-ийн 5 ханатай гэр шатсан тухай мэдээллийг тус багийн Засаг дарга Д.Булганчимэг 03.18-ны өдрийн 16:00 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Уг гал түймэрт иргэн Г/37 настай, эрэгтэй/, У/3 настай, эмэгтэй/ нар түлэгдсэн тул ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна. Иймд иргэд та бүхэн болзошгүй галын эрсдэлээс сэргийлж байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа.