Монгол улсын Засгийн газрын 2023 оны 303 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засаг дарга нарыг чадавхжуулах богино хугацааны сургалтыг 2024 оны 03 дугаар сарын 26-наас 27-ны өдрүүдэд Удирдлагын академиас Өмнөговь аймагт эрхлэн явуулж байна.
Багийн засаг дарга нарт
-Засаглал,
-Иргэдийн оролцоо,
-Орон нутгийн чиг үүрэг, хууль тогтоомжийн хэрэглээ,
-Манлайллын асуудлаар мэдлэг олгож, тулгамдсан асуудлыг тодорхойлох, эрэмбэлэх, төсөл боловсруулах, хамтран ажиллах арга, ур чадвар эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршиж байна.
Цаашид багийн Засаг дарга нарыг чадавхжуулах сургалт нь байнгын тогтвортой хэрэгжих сургалтын цогц систем болж төлөвших юм.