Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 439 дүгээр хаалттай хорих анги алба хаагчдын албаны бэлтгэлжилтийг хангах, бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлэх, спорт сонирхогчдын хүрээг тэлэх зорилгоор спортын заалыг шинээр барьж гүйцэтгэн, нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, хурандаа П.Батзориг, Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Алтаншагай, Хууль эрх зүйн хэлтсийн дарга Б.Одхүү, Булган аймаг дахь хууль хяналтын байгууллага болон Хангайн бүсийн хорих анги, газрын удирдлагууд оролцлоо.
Тус спорт заал нь 18.0м х 34.0м хэмжээтэй бөгөөд дотоод тохижилтын хувьд бялдаржуулах заал, дасгалжуулагчийн болон хувцас солих өрөө, ариун цэврийн өрөө, үзэгчдийн суудал зэргийг бүрэн тохижуулжээ.