ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголбанкны хамт олон “Дусал цус, дүүрэн амьдрал” аянд нэгдлээ

O.Admin
2024-04-01

Монголбанк Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран хүмүүнлэгийн үйлсийг түгээн дэлгэрүүлэх, цусны донорын эгнээг өргөжүүлэх, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өнөөдөр “Дусал цус, дүүрэн амьдрал” аянд нэгдлээ.

Монголбанкны хувьд 2021 оноос хойш давхардсан тоогоор 300 гаруй ажилтан цусаа хандивлах аянд идэвхтэй хамрагдаж, 1500 гаруй хүнд амьдрал бэлэглэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулсан байна. Тогтсон стандарт, хэмжээгээр цусаа хандивласнаар хүний биед ямар нэгэн сөрөг нөлөөгүй бөгөөд 16-70 насны эрүүл хүн бүр цусны донор байх боломжтой юм. Нэг удаад өгсөн 350-400 мл цус 3 хүний амийг аварч, амьдрал бэлэглэдэг бөгөөд Монголбанкны ажилтнууд жил бүрийн хавар, намрын улиралд цусаа хандивлах аяныг зохион байгуулдаг.