Математикийн улсын олимпиад Өмнөговь аймагт анх удаагаа зохион байгуулагдаж байна.
Энэ удаагийн олимпиадад 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн шилдэг сурагчид болон багш, мэргэжилтнүүд оролцож байна. Энэ жил математикийн олимпиад зохион байгуулагдаж эхэлсний 60 жилийн ой тохиож байгаагаараа онцлог юм.
Тус олимпиадад 230 гаруй сурагч болон багш нар мэдлэг, ур чадвараа сорьж байгаа бөгөөд шалгарсан сурагчид болон багш нар олон улсын математикийн олимпиадад оролцох эрхээ авах юм.