Засгийн газрын шийдзвэрээр бүх төрлийн боловсруулаагүй арьс ширийг 2025 оны нэгдүгээр сарын 01-нээс экспортод гаргахаар болжээ.
2023 онд Засгийн газраас малын арьс, ширний экспортыг сэргээж ханшийг өсгөх бодлогыг хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр болж малын түүхий эдийн экспортыг хориглосон шийдвэрийг түдгэлзүүлсэн юм. 2013 оноос экспортыг хориглосноор түүхий эдийн үнэ 8 дахин унасан нь малчдын санхүүд бодит хямрал дагуулах болсон билээ.
Харин ямааны угаасан ноолуурыг 2024 оны долдугаар сарын 01-нээс экспортод гаргахыг зөвшөөрчээ. Угаасан ноолуурыг хилээр гаргахад жилд 300 гаруй сая ам.доллар буюу 1.8 их наяд төгрөгийн ноолуурын борлуулалт хийгдэнэ гэж үздэг юм.