ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

ЦЕГ: С.Зоригийн хэргийн газраас олдсон үс сэжигтнүүдийн ДНК-тай тохироогүй

O.Admin
2024-05-17

Монголын улс төрийн зүтгэлтэн С.Зоригийн учир битүүлгээр алагдсан хэрэгт яллагдаж, улмаар цагаатгагдсан Содномдаржаа, Чимгээ нарыг хэрхэн хэлмэгдүүлсэн талаарх нэвтрүүлэг өчигдөр орой гурван телевизээр цацагдсан. Тэгвэл өнөөдөр ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас хэвлэлийн бага хурал хийж, тус хэргийн газраас олдсон эд мөрийн баримтад ДНК-ийн шинжилгээ хийхэд өнөөдрийг хүртэлх сэжигтнүүдийн хэнийх нь ч ДНК-тай тохироогүй талаар мэдээллээ.  

ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны хүнд гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтсийн дарга, хурандаа Д.Энхтөр дараах мэдээллийг өгөв. Тэрбээр "Эрүүгийн 830, 142 дугаартай С.Зоригийн бусдад хутгалагдаж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсэг байгуулах тухай тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хэрэгт хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан энэ онд шинжилгээ хийлгэж эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.

Хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч анх удаа ийнхүү ДНК мэдээлэл шинээр тогтоогдож байгаа нь шинжлэх ухаан, техник технологийн ололт амжилтыг ашиглаж хэрэгт шинжлэх ухаанчаар хандах боломжийг олгосон ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна. Энэхүү ДНК мэдээлэл урд нь энэ хэрэгт холбогдуулан шалгаж байсан бусад хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй. Энэхүү ДНК мэдээлэл нь хэний мэдээлэл болохыг тогтоох чиглэлээр хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" гэв.