БНСУ-ын Кёнги аймгийн Хойд бүсийн Скаутын холбооны төлөөлөгч нар айлчилж байна
Монголын Скаутын холбооны Булган аймаг дахь салбар зөвлөл Кёнги аймгийн хойд бүсийн холбоо нь хоёр орны скаутын зөвлөлийн удирдагчид болон албаны хүмүүс хоёр орны скаутын зорилго, зорилтыг хэрэгжүүлэхийн тулд илүү ойр найрамдалт харилцааг тогтоон ажиллаж буй.
Энэ ажлын хүрээнд Хойд Кёнги аймгийн зөвлөл сайн дурын ажлыг хийж гүйцэтгэхээр Булган аймагт 25 хүний бүрэлдэхүүнтэй ирээд байна. Кёнги аймгийн Хойд бүсийн ерөнхий зөвлөх Ким Вонг Ги нарын төлөөлөл аймгийн удирдлагуудтай санал солилцож, цаашдын гадаад харилцааны чиглэлээр Булган аймгаас Кёнги аймгийн Шинхан их сургуульд суралцаж буй оюутны тоог энэ намар 40 болгон нэмэгдүүлэх боломжтойг мөн онцоллоо.
Кёнги аймгийн төлөөлөгчид МУ-ын Ерөнхийлөгчийн санаачилга “ Тэрбум мод-Үндэсний хөдөлгөөн”-д нэгдэж “Сансар-2 “ сааданд аймгийн cкаутуудын хамтаар мод тарьсан бол, үргэлжилэн Орхон суманд малчин өрх айлаар зочлоод , Хөгжимт бүжгийн театрт Солонгосын ардын урлагийн тоглолтоо Булганчуудад хүргэх юм.