Халхын дөрвөн том шагайн тойрмын нэг 400 гаруй жилийн түүхтэй "ХАНГИНАХЫН ШУГУЙН ТОЙРОМ" 24, 25, 26-ны өдрүүдэд Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Хангинахын шугуйд зохион байгуулагдана.
Тус тойрмыг сэргээн аймгийн эвент арга хэмжээний нэг болгоод өдгөө ес дэх удаагийн тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Шагай сонирхогч иргэд та бүхнийг монос цэцэглэх үеэр болдог тус тэмцээнийг зорин очиж үзэж сонирхохыг урьж байна.