“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл” ийн хүрээнд 2021-2022 онд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг Дархан-Уул, Дорнод, Дундговь, Ховд, Хөвсгөл аймгуудад байгуулан үйл ажиллагааг эхлүүлсэн.
Тус төвийн ажилтнуудад зориулсан танилцуулах сургалтыг тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд зохион байгуулж байна.Сургалтад ХНХЯ, ХБХХЕГ харьяа төв, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв болон бусад байгууллагуудын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд нийт 60 хүн оролцож байна.
Энэхүү сургалтын зорилго нь Хөгжлийн төвийн чиг үүргийг тодорхой болгож, хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар, хүний эрхийн хүрээнд Хөгжлийн төвийн үзүүлэх тусламж үйлчилгээ, зохион байгуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангахад чиглэгдэнэ.