ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

БУЛГАН: “Алтаргана-2024” наадмыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа

O.Admin
2024-06-04

Буриад түмний соёлын өв уламжлал зан заншлыг хадгалан өвлүүлэн уламжлуулах “Алтаргана-2024” их наадмыг ирэх долоодугаар сарын 26-28-нд Булган аймагт зохион байгуулахаар товлогдсон.

Наадамд дэлхий даяар тархан суурьшсан 30000 гаруй буриад хүн хүрэлцэн ирнэ гэж урьдчилан дүн гараад буй. Алтаргана наадмыг анх Хэнтий аймгийн Дадал суманд 1994 онд буриад дууны уралдаан нэртэй эхлүүлснээс хойш буриад ардын урлаг, уламжлалт зан заншлын баяр болгон 15 дахь удаагаа зохион байгуулахаар болсон нь энэ удаа Булган аймагт тохиож байна.

Энэ жилийн наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын яам, Гадаад харилцааны яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Булган аймгийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулах юм. Энэ удаагийн ажлын хэсгийн хуралд Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат оролцож бэлтгэл ажлын явцын талаар санал солилцлоо.