Булган аймаг байгаль хамгаалах сангийн хөрөнгө оруулалтаар үе шаттайгаар бүх сумдаа хог тээвэрлэх автомашин, бохир соруулах автомашин, эко зөөврийн нийтийн ариун цэврийн 00-иар хангаж байгаа.
Өнөөдөр “Алтаргана-2024” олон улсын наадам болох гэж байгаатай холбогдуулан Хангал сум, Булган сумын хот тохижуулах газарт “Isuzu” загварын хог тээвэрлэх автомашиныг Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ гардуулан өглөө. Өнгөрсөн онд 14 суманд тус бүр нь 50 сая төгрөгийн өртөг бүхий 18 ш хогны автомашин, бохир соруулах автомашин олгосон бол өнөөдөр 220 сая төгрөгийн өртөг бүхий автомашиныг хүн амын төвлөрөл ихтэй сумдад олголоо.
Мөн “Цэвэр орчин-Цэмцгэр Булган” аяны хүрээнд 200 айл өрхөд хог ангилах хогын савыг олгоход бэлэн болоод байна.