ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Булган аймгийн наадам эхэллээ

O.Admin
2024-07-07

Их Монгол улс байгуулагдсаны 817, Булган аймаг байгуулагдсаны 86 жилийн ойн баяр наадмын нээлт ёслол төгөлдөр, сүр жавхлантайгаар эхэллээ.

Баяр наадмын нээлтэнд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат нарын аймгийн удирдлагууд гадаад дотоодын хүндэт төлөөлөгч зочид болон нутгийн зон олон оролцлоо.

May be an image of 5 people and text

Агуу гүрний үүх түүх, өв соёл, уламжлалт ахуйн билгэдэл Монгол наадам эхэлж, анхдагч төрдөг нутгийн шандаст хурдан хүлгүүдийн уяа сойлго нь тэнцүүхэн, эрэмгий зоригт бөхчүүдийн уран мэх нь гарамгай, эрхий мэргэн харваачдын оноо бай нь тодхон, эгэл ардын минь баяр цэнгэл өв соёл шигээ уужуу байж дэнж хотойтол, дэлгэр сайхан наадаарай.