ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Монголын эдийн засгийн чуулганд 2000 гаруй зочид төлөөлөгчид оролцож байна

O.Admin
2024-07-08

Монголын эдийн засгийн чуулганд төр, хувийн хэвшил, гадаад, дотоодын эдийн засаг, бизнесийн салбарын 2000 гаруй зочин төлөөлөгч оролцож байна.

Энэ жилийн чуулганаар Хот байгуулалт, архитектур, Эрчимжсэн хөдөө аж ахуй, Аялал жуулчлал, Бүсчлэл ба татвар, хөрөнгө оруулалтын бодлого, Санхүү, хөрөнгийн зах зээл, Цахим эдийн засаг, Уул уурхай-Хүнд үйлдвэрлэл, Шинжлэх ухаан-Технологи, хиймэл оюун ухаан сэдэвт салбар хуралдаанууд нэгэн зэрэг зохион байгуулж буй бөгөөд "Go Mongolia" уриан дор зохион байгуулж байна. 2010 оноос хойш жил бүр уламжлал ёсоор зохион байгуулагдаж буй Монголын эдийн засгийн чуулганд аливаа асуудлыг эцэслэн шийдэх үр дүн гаргахгүй ч эдийн засгийн талаар салбар бүрээс төлөөлөл оролцон санал бодлоо солилцож, зохих саналуудыг дэвшүүлж чаддагаараа давуу талтай.

2023 оны Эдийн засгийн форумаас өнөөдрийг хүртэл эдийн засаг дунджаар 6-7 хувиар өсөж, ДНБ 2022 онд 53.8 их наяд байсан бол 2023 онд 68.9 их наяд төгрөг болж, нэг хүнд ногдох ДНБ 5,875 ам.долларт хүрсэн бол гадаад валютын нөөц 5.0 тэрбум ам.доллар даван, Монгол Улсын Засгийн газар гадаад бондуудын өрийг хугацаанд нь бүрэн төлөөд байна. Цаашид улс төрийн гурван нам хамтран Засгийн газар байгуулснаар эдийн засгийн өсөлтийг жил бүр 6-7 хувьд хадгалах, төрийн бүтээмжийг дээшлүүлж, цомхон чадварлаг, хүнд сурталгүй болгох, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулж, эдийн засгийг багадаа хоёр дахин тэлэх, эрчим хүчний либералчлалын хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх, орон сууцжуулалтын бодлогыг бүсчилсэн хөгжлийн төслүүдтэй уялдуулан зохион байгуулах зэрэг олон чухал асуудлыг хамтран шийдвэрлэж ажиллана гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэллээ.

May be an image of one or more people, crowd and text