ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Ерөнхийлөгчийн зарлигаар Хутаг-Өндөр сумыг “Алтан гадас” одонгоор шагналаа

O.Admin
2024-07-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Булган аймгийн Улсын тэргүүний Хутаг-Өндөр сум төрийн дээд одон "АЛТАН ГАДАС" одонгоор шагнагдлаа.

Сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойгоороо төрийн дээд одонгоор шагнагдаж буй хөдөлмөрч, бүтээлч ХУТАГ-ӨНДӨРЧҮҮДДЭЭ баяр хүргэе. 

Хутаг-Өндөр сум бол байгалийн үзэсгэлэнт, түүхийн дурсгалт цогцолбор бүхий уудам газар нутагтай, аялал жуучлал хөгжсөн, эдийн засаг, дэд бүтцийн хөгжлөөрөө улсдаа тэргүүлдэг, мал аж ахуй, газар тариаланг хослуулан хөгжүүлсэн манай улсын цөөхөн сумдын нэг юм. Ардын Хатанбаатар Сандагдоржийн Магсаржав, БНМАУ –ын ууган хөдөлмөрийн баатар уурхайчин Дамдингийн Даваажав, анхны ногоочин хөдөлмөрийн баатар Сономын Бадамсүрэн, ууган хөдөлмөрийн баатар барилгачин Дашжамцын Базаргүр, хөдөлмөрийн баатар хоньчин Суурийн Цэрэндорж, Монгол Улсын анхны Төрийн соёрхолт найруулагч, УГЗ Намнангийн Наранбаатар, БНМАУ –ын ууган хөдөлмөрийн баатар Тариаланч Гомбосүрэнгийн Дэмбэрэл, Монгол Улсын гавьяат тамирчин Батбаярын Ариун-Эрдэнэ нарын 100 шахам ардын болон гавъяат цолтон тус сумаас төрөн гарсан билээ.

May be an image of text