ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Эдийн засгийн форумаар хэлэлцсэн асуудлууд Засгийн газрын хөтөлбөрт тусгагдана

O.Admin
2024-07-09

“Монголын эдийн засгийн чуулган-2024” гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, санхүү, бизнесийн салбарынхан, олон улсын байгууллагууд, эрдэмтэн судлаачид, төр засгийн төлөөлөл болох 2000 гаруй оролцогчидтойгоор хоёр өдөр зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Энэ жилийн эдийн засгийн чуулган Монгол Улсын Их хурлын ээлжит сонгуулийн үр дүнд анхны 126 гишүүнтэй шинэ парламент байгуулагдаж, шинэ Засгийн газар ирэх дөрвөн жилд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын ажлын замын зургаа гаргаж буйтай давхацсанаараа онцлогтой юм.

Чуулганаар өрнүүлсэн хэлэлцүүлгүүдийн сэдэв нь шинээр байгуулагдах Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн чиглэл болж, хамгийн түрүүнд ажил хэрэг болгох зорилтууд байх юм. Тухайлбал, Хүн төвтэй хөгжлийн бодлого, Ногоон эрчим хүч, эрчим хүчний салбарын либералчлал, Хотын реформ, Банк санхүүгийн салбарын хөрөнгө оруулалт, Баялгийн сангийн хөгжүүлэлт, Дижитал засаглал, Хөдөөгийн хөгжил ба хоршоо, Уур амьсгалын эрсдэлийн менежмент зэрэг чухал сэдвүүдийн хүрээнд чуулганаас гарсан үр дүн, санал зөвлөмжийг Засгийн газар анхааралтай судалж, үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгах болно. Шинээр байгуулагдсан Засгийн газар хөрөнгө оруулагчидтайгаа бүх талаар нээлттэй, идэвхтэй хамтран ажиллах болно.