ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Уяач Г.Заанхүүгийн өөрөө унаж, барианд орсон хээр азаргыг түрүүлсэнд тооцжээ

O.Admin
2024-07-10

Дорнод аймгийн баяр наадмын хурдан азарганы уралдаанд хээр азарга гарсан цагаасаа хөтөлж яваад, Хийморийн овоон орчмоос хүүхэд нь унаж, хадуурахад уралдаанч Баянбат хүүгийн аав, уяач Г.Заанхүү өөрөө мордож, замд нь оруулан, барианд ороход 2-3 км дутуу байхад 12 морийг нэхэн хурдалж, түрүү магнай хүртжээ.

Морины комисс 31 настай унаачтай (Уяач) хээр азаргыг түрүү мориор байлах шийдвэр гаргасан байна.

Дорнод аймгийн баяр наадамд 40 Азарга уралдсанаас :

1. Матад сумын уяач Г.Заанхүүгийн хээр

2. Чулуунхороот сумын Алдарт уяач П.Гантөмөрийн хүрэн

3. Баян-Уул сумын Аймгийн алдарт Б.Эрдэнэбулганы бор

4. Матад сумын уяач Э.Доржоогийн хул

5. Хэрлэн сумын уяач М.Насанжаргалын бор тус тус хурдаллаа.