ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Төв банк энэ сард 253.3 сая ам.доллар нийлүүлээд байна

O.Admin
2024-07-17

Монголбанк гадаад валютын ээлжит дуудлага худалдааны спот арилжаагаар долоодугаар сарын 16-нд 28.0 сая ам.долларыг арилжааны банкуудад ялгаатай ханшаар нийлүүлэв.

Үүний өмнө:

  • долоодугаар сарын 9-нд 42.0 сая ам.доллар,
  • мөн сарын 4-нд 98.0 сая ам.доллар,
  • долоодугаар сарын 2-нд 85.3 сая ам.долларыг мөн ялгаатай ханшаар тус тус нийлүүлжээ.

Банкууд своп, форвард арилжаагаар валют худалдан авах санал ирүүлээгүй байна.