Монгол Улсын Засгийн газрын батлан хамгаалах зарим чиг үүргийг Булган аймагт төлөөлөн 2024 онд хэрэгжүүлэх гэрээний төлөвлөгөөний дагуу орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүтэй явуулах хээрийн дадлага сургууль Сайхан сумын /Эрээний уурхайд/ 2024 оны долдугаар сарын 05-ны өдөр боллоо.
Тус хээрийн дадлага сургуульд 16 сум, нэг тосгоны Засаг даргын Тамгын газрын дарга нар, Сайхан, Баян-Агт, Хутаг-Өндөр сумын 120 гаруй орон нутгийн иргэд хамрагдсан юм.
Энэ хүрээнд зургаадугаар сарын 29-нөөс долдугаар сарын 05-ны өдрүүдэд хээрийн байрлал, удирдлагын байрыг түшиглэн орон нутгийн хамгаалалтын томилгоот нэгжүүдийг тодотгох, зарлан мэдээллийг хүргэх, томилгоот нэгжүүдийг бэлтгэх чиглэлээр нэгдсэн дадлага сургалтад оролцож орон нутгийн хамгаалалтын талаар тодорхой дадлага мэдлэгийг эзэмшлээ.
Орон нутгийн томилгоот нэгжийн сургалтад амжилттай оролцсон иргэдийг Батлан хамгаалах салбарын шагнал, аймгийн шагналаар энэ үеэр шагнаж урамшуулав.