Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн бүртгэл өнөөдөр 09:00 цагаас эхлэн e-Mongolia платформоор явагдана.
Энэ жил зургаан нас хүрч байгаа буюу 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 31-н хүртэл төрсөн хүүхдүүдийг бүртгэхээр бэлтгээд байгаа юм. Бүртгэл наймдугаар сарын 12-25-ны хооронд үргэлжилнэ.
Хэрэв та цахимаар бүртгүүлэх боломжгүй байгаа тохиолдолд өөрт ойр байрлах төрийн өмчийн сургууль дээр хүүхдийн болон эцэг эх, асран хамгаалагчийн бичиг баримттайгаа очиж, дэмжих багийн тусламжтайгаар элсэлтийн бүртгэлийг баталгаажуулах боломжтой юм. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид элсэн суралцах 77.285 хүүхэд байгаагаас Улаанбаатар хотын төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 38.398 хүүхэд байна.
Дүүргээр нь авч үзвэл
Багануур дүүрэгт -620
Багахангай дүүрэгт-113
Баянгол дүүрэгт- 5807
Баянзүрх дүүрэгт-10.425
Найлайх дүүрэгт -882
Сонгинохайрхан дүүрэгт-7890
Сүхбаатар дүүрэгт -3178
Хан-Уул дүүрэгт-6699
Чингэлтэй дүүрэгт-2785 хүүхэд байна.