ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Татварын хууль тогтоомжтой холбоотой мэдээллийг 1800-1288 дугаараас авах боломжтой

Г.САНЖААХАНД (сэтгүүлч)
2018-09-27

Татвар төлөгчид ТЕГ-ын Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаарт холбогдож, е-баримт, татварын хууль тогтоомж болон НӨАТ-ын урамшууллын системийн талаарх мэдээллийг байнга авдаг. Тус төвийн дуудлага хүлээн авдаг байцаагч нар тасралтгүй холбогдох татвар төлөгчдийн асуултад хариулт өгч ажиллаж ирсэн байна.

Үүнээс гадна [email protected] хаягаар илгээсэн таны и-мэйлийг холбогдох мэргэжилтэн хүлээн авч, асуултын тань хариуг тус хаягаас буцаан илгээнэ. Мөн та татварын албанд албан бичгээр хандан бичгээр хариугаа авах боломжтой юм.

Татварын үйлчилгээний төвийн 1800-1288 дугаарт өдөрт дунджаар 1500-2100 гаруй иргэн, татвар төлөгч ханддаг бөгөөд үүнээс 700-800 нь НӨАТ-ын урамшуулал, е-баримт, апп-д нэвтрэх нэр, нууц үгээ мартсан талаар зөвлөгөө, мэдээлэл авдаг байна. Тиймээс тус төвийнхөн татвар төлөгчдөд мэдээлэл хүргэх сувгийг нэмэгдүүлэх зорилгоор түгээмэл таван төрлийн асуултын хариултыг автомат хариулагчаас авах боломжийг олгож байгаа аж.