ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Баянзүрх-Кап” гурван төрөлт тэмцээн эхэллээ. 

O.Admin
2024-09-15

Спортоор дамжуулан хүүхэд, залуусын хөгжил, эрүүл мэндийг дэмжих зорилгоор зохион байгуулж байгаа “Баянзүрх-Кап” гурван төрөлт тэмцээн эхэллээ. 

Баянзүрх дүүрэгт өнгөрсөн хугацаанд нийт 37 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай, хоёр хөлбөмбөгийн талбайг ашиглалтад оруулсан. Хүүхэд залуучууд руу чиглэсэн энэхүү бүтээн байгуулалтын зарим талбайд тэмцээн явагдаж байгаагаараа онцлог юм.

Сагсан бөмбөг, хөлбөмбөг, и-спорт гэсэн гурван төрлөөр зохиогдож тэмцээнд 87 багийн 360 гаруй тамирчин оролцож байна. Тэмцээний нээлтэд Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан оролцож, баг тамирчдадаа амжилт хүслээ.

Мөн энэ үеэр газар зохион байгуулалт, нийгмийн даатгал зэрэг төрийн байгууллагаас иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.