ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Нийтийн тээврийн автопарк ашиглалтад ороход бэлэн болжээ

O.Admin
2024-12-07

Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нийтийн тээврийн автопаркийн бүтээн байгуулалтын ажил дуусаж ашиглалтад ороход бэлэн болжээ. Энэхүү автопарк нь дулаан гаражтаа 110 автобус, гадна зогсоолдоо 150 автобус зогсоох хүчин чадалтайгаар төлөвлөгдсөн.

Автопаркийн барилгуудад:

1. 55 автобусны дулаан гаражийн барилга – 2

Тэнхлэгээрээ 90.0м x60.0м хэмжээтэй, зоорьгүй 1 давхар,

2. Сэлбэг аж аж ахуйн агуулах – 1

Тэнхлэгээрээ 36.0м x7.5м хэмжээтэй, зоорьгүй 1 давхар цутгамал төмөр бетон каркасан барилга,

3. Тос газрын тосны бүтээгдэхүүний агуулах- 1

Тэнхлэгээрээ 36.0м x7.5м хэмжээтэй, зоорьгүй 1 давхар цутгамал төмөр бетон каркасан барилга,

4. Иргэдэд үйлчлэх төвийн барилга – 1

Тэнхлэгээрээ 60.0м x12.0м хэмжээтэй, зоорьгүй 1 давхар

5. Засвар үйлчилгээний төвийн барилга – 1

Тэнхлэгээрээ 88.0м x33.0м хэмжээтэй, зоорьгүй 2 давхар металь каркасан барилга,

6. Оношлогооны төвийн барилга – 1

Тэнхлэгээрээ 25.0м x18.0м хэмжээтэй, зоорьгүй 2 давхар,

7. Шатахуун түгээх станцын түгээгчийн байр – 1

Тэнхлэгээрээ 6.0м x4.8м хэмжээтэй, зоорьгүй 1 давхар,

8. Хөдөлгөөнийг удирдах төвийн барилга – 1

Тэнхлэгээрээ 36.0м x24.0м хэмжээтэй, зоорьгүй 2 давхар цутгамал төмөр бетон каркасан барилга,

9. Угаах цех, кузов засварын барилга – 1

Тэнхлэгээрээ 42.0м x37.0м хэмжээтэй, зоорьгүй 1 давхар

10. Уурын зуухны барилга – 1

Тэнхлэгээрээ 24.0м x12.0м хэмжээтэй, зоорьгүй 1 давхар

11. Харуулын байрны барилга – 1

Тэнхлэгээрээ 12.6м x7.2м хэмжээтэй, зоорьгүй 1 давхар цутгамал төмөр бетон каркасан барилгууд багтана.

 

Тус бүтээн байгуулалтыг Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Улз буянт пропертиз ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллав.