Монгол Улсын Их хурал, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт АНУ-д ажлын айлчлал хийх үеэрээ АНУ-ын Номхон далайн Хуурай замын цэргийн командлагч, генерал Рон Кларктай уулзлаа.
Уулзалтаар талууд хамтын ажиллагааны талаар санал солилцсон бөгөөд энэ үеэр генерал Рон Кларк Монгол Улсын Зэвсэгт хүчин мэргэжлийн бөгөөд чадварлаг энхийг сахиулагчид бэлтгэдгээрээ танигдсан хэмээн онцолж, монгол цэргүүдийн ур чадвар онцгой сайн байдгийг ч энэ үеэр илэрхийлсэн байна.
Уулзалтад Монгол Улсын Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч бригадын генерал Ч.Цогтжаргал, Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яамны батлан хамгаалахын атташе хурандаа Д.Ганхуяг нарын албаныхан байлцлаа.