ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Солонго-1, 2 хороололд 960 хүүхдийн сургууль барина

O.Admin
2 өдрийн өмнө

“Солонго-1,2” орон сууцны төслийн үйл ажиллагаатай ХББОС-ын сайд Ж.Батсуурь, ХБОСБЗГ-ын дарга Ц.Адъяабаатар, ББМБЗГ-ын Барилгын материалын хэлтсийн дарга Д.Батзориг нар төслийн хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар холбогдох талуудтай уулзалт хийлээ.

Тус төслийн баруун талаар хийгдэх авто замын төсвийг Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хийх ажлын хүрээнд нэгдсэн байр сууринд хүрч санал солилцлоо.

Мөн УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан болон Нийслэлийн холбогдох албан хаагч нартай сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ХББОСЯ-аас ТОСК-ын нэр дээрх газарт 960 хүүхдийн сургууль барих нэг маягийн зураг төсвөөр хангах бусад талууд улсын болон Нийслэлийн төсөвт дээрх төслийн санхүүжилтийг тусгуулж ажиллах талаар төслийн талбайд ажиллалаа.