ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Баянголын амны 2007 айлын орон сууцны барилга угсралтын ажил гуравдугаар сард эхэлнэ

O.Admin
2 өдрийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын амны 2007 айлын орон сууц барина. Уг төслийн гүйцэтгэгчээр “Ил Сүнг” ХК-ийн шалгарч, ирэх гуравдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.

Энэ талаар нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү: “10 га газарт баригдах энэхүү Баянголын амын орлогод нийцсэн орон сууцны төслийн ажил энэ гуравдугаар сард эхэлнэ. Уг орон сууцны хорооллыг 2027 онд ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна.

Одоогийн байдлаар зураг төсөл болон дэд бүтцийн ажил бүрэн шийдэгдсэн. Уг төслийг БНСУ-ын Экзим банкны нэн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх бөгөөд “Ил Сүнг” ХК гүйцэтгэнэ” гэлээ.