Дуучин Б.Сарантуяа Торент гэх бүсгүйд учруулсан хохирлоо төлжээ

O.Admin
5 цагийн өмнө

Монгол Улсын гавьяат жүжигчин, Зууны манлай эстрад дуучин Б.Сарантуяа энэ өдрүүдэд Европын орнуудаар тайлан тоглолттой явж байгаа билээ. Тэрбээр, Австрийн Вена хотод тоглолт хийхээр очихдоо цугласан 16 хүнийг голж, тоглолтоос зугтсан бөгөөд түүнтэй хамт явж байсан ая зохиогч Б.Ангирмаа тайзны ард согтуу байсан. Ийм цөөхөн хүний өмнө дуулахгүй хэмээн арын хаалгаар зугтсан хэмээн тус улсад ажиллаж амьдардаг “Торент” нэрээр цахимд танигдсан Б.Учрал гэх бүсгүй лайв хийж мэдэгдсэн.

Харин дуучны продюссер гэх В.Гэрэл гэх бүсгүй “Биднийг хоёр цаг гаруй хүлээлгэсэн. Тайз бэлдээгүй, заал маш замбараагүй байсан. Дуучин маань тэвчээртэйгээр хүлээж, биз тайзыг засах хооронд Торент гэх бүсгүй найз залуутайгаа үнсэлцэж, хоол идэж огт тоогоогүй. Шаардлага тавьсан ч хүлээж аваагүй учраас бид тоглолтыг цуцлахаас өөр аргагүй байдалд хүрсэн” хэмээжээ.

Гэсэн ч тус тоглолтыг үзэхээр очсон 16 хүний цөөнгүй төлөөлөл нь дуучин биднийг үл хүндэтгэсэн, тоглолтоо цуцалж буйгаа мэдэгдээгүй гэдгийг ар араасаа мэдээлэл тавьж бичиж эхэлсэн учраас дуучин Б.Сарантуяа арга буюу Торент буюу Австрийн Вена хотод цугласан хүмүүсээс уучлалт гуйж учруулсан хохирол болох 16 сая төгрөгийн дийлэнхийг буюу есөн сая төгрөгийг шилжүүлжээ.

Энэ талаар Б.Учрал бүсгүй “Нэрийнхээ хүчинд мөнгөө эргэж авлаа. Монгол ард түмэнд баярлалаа. Одоо энэ хүнийг ахиж дурсахгүй. Энэ бол хар дарсан зүүд. Үнэн гомдмоор, хэзээ ч уучлахгүй бас дахиж харьцахгүй. Шударга үнэн нь үргэлж ялдаг байгаа” хэмээжээ.