Хурлаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн дүрмийн шинэчлэл, ТУЗ-ийн бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэх аж. Тус компанийн ТУЗ-ийг 11 гишүүнтэй байхаар тооцож, нэр дэвшигчид нь АТГ-д материалаа хянуулсан байна.
ТУЗ-ийн Үндсэн гишүүд:
1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны ТНБД Г.Нандинжаргал
2. Сангийн яамны ТНБД С.Наранцогт
3. Зам, тээврийн хөгжлийн яамны ТНБД-ын үүрэг гүйцэтгэгч Х.Мэргэн
4. “Эрдэнэс Тавантолгой” компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг
5. Тагнуулын Ерөнхий газар С.Эрдэнэ
6. Сангийн яамны Хуулийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Баярчимэг
7. ТӨБЗГ-ын Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга Ц.Баяр-Эрдэнэ
ТУЗ-ийн хараат бус зөвлөлийн гишүүд:
1. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын зөвлөх Т.Цогтбаяр
2. “Монголросцветмет” нэгдлийн Ерөнхий захирал асан Х.Болор-Эрдэнэ
3. МАН-ын "Цэгцрэх Хөдөлгөөн"-ий ерөнхий зохион байгуулагч П.Өлзийнаран
4. Хүнс, хөдөө аж ахуйн сайд асан Р.Бурмаа нар сонгогдож магадгүй гэсэн мэдээлэл байна.