Урлагаас удаан хугацаанд хөндийрөөд байсан "СrushBash" хамтлагийнхан энэ оны есдүгээр сарын 6-нд Төв цэнгэлдэх хүрээлэнд болох Дуучин П.Баярцэнгэлийн “ХАЙР ЭЗЭНТЭЙ” тоглолтоор эргэн ирэхээр болжээ.
Тэртээ 2010-аад оны үед дуу бүр нь клиптэй, бүжиг хослуулсан, өвөрмөц стилээрээ үеийн хамтлагуудаасаа ялгарч байсан тэд урлагийн тайзнаа дахин гарахаар шийджээ.
Дашрамд дурьдахад тус тоглолтын зочин артистаар Дуучин Наагий, Хишигдалай, Наки, Амархүү, Агиймаа, Улаанцэцэг, Дашням, Гантулга, O.Z, Ratabuzz, Macho болон Ану нар зарлагдаад байна. Үүнээс гадна Мааз, Мотив, Дурсамж, The Wasabies хамтлагууд ая дуугаараа мэндчилэх нь ээ.
Тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг:
Холбогдох утас: 7266-8564
Тасалбар авах: https://boxoffice.mn/event/hair-ezentei