ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Хэт моторс" компанитай газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болсон гэв

O.Admin
1 цагийн өмнө

Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байгаа аж. 

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц барина. 2024 оны есдүгээр сард Таван шарын нүхэн гарцыг барьсан. Харин өнөөдөр хуучнаар Драгоны уулзвар буюу Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажлыг хотын дарга Х.Нямбаатар, нийслэлийн Засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдол хариуцсан орлогч Л.Хосбаяр болон холбогдох албаныхан шалгаж, зарим үүрэг чиглэлийг өглөө.

Геологийн төв лабораторийн уулзварт барьж байгаа нүхэн гарцын ажилд газар чөлөөлөлт 99 хувьтай хийгдээд дууссан. Зөвхөн Тоёота автомашины засвар үйлчилгээ эрхэлдэг “Хэт Моторс” ХХК-ийн хашааг татах ажил л үлдсэн. Энэ тал дээр тус компанитай 2022 оноос эхлэн зөвшилцөх гэж оролдсон боловч шаардлагыг хүлээж авахгүй байгаа аж.