ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Иргэд нүүрсээ авахдаа виртуал картаар үйлчлүүлнэ

O.Admin
1 цагийн өмнө

НИТХ-ын Ээлжит бус VII хуралдаан эхэллээ. Хуралдаанаар

  • Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажил, арга хэмжээ
  • Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын явц, тулгамдсан асуудал
  • Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөө батлах тухай
  • Нийслэлийн 2025 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
  • 800 айлын орон сууцны талаар авах зарим арга хэмжээ зэрэг 16 асуудал хэлэлцэнэ.

 

Хэлэлцэж буй эхний асуудал Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин танилцууллаа.

Тэрбээр “Энэ сарын 8-ны байдлаар 24 агуулахад 32484 тонн мидлингэн шахмал түлш нөөцөлсөн байна. Нийт 400 борлуулалтын цэгээр хагас коксон шахмал түлшийг 5000 төгрөгөөр иргэдэд борлуулна. Нүүрсний хэмжээний тухайд шуудай нь 25 кг-тай. 2025 оны энэ сарын 8-ны өдрийн байдлаар 112 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг гэр хорооллын айл өрхүүдэд суурилуулан, “Түлш Хэрэглэгчдэд үйлчлэх төв”  ОНӨААТҮГ хяналт тавин ажиллаж байна. Одоо дахин 45 мянган ширхэг алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмж авах шаардлага байна” гэлээ.  

Иргэд нүүрсээ авахдаа виртуал картаар үйлчлүүлэх бөгөөд “ХОТУЛА” аппликейшнийг гар утсандаа татаснаар виртуал карт автоматаар үүсэх юм байна. Виртуал карт нь өрхийн гишүүд хуваалцах боломжтой. Хэрэглэгч биет картаа хаясан тохиолдолд биет картыг хаах боломжтой. Шахмал түлшээ худалдан авч, хэрэглээгээ хянахаас гадна түлш борлуулах цэгийн байршил, цагийн хуваарь, агуулахын нөөц зэргийг харж болох нь. Шинэ хэрэглэгч аппликейшнээр дамжуулан угаарын хий мэдрэгч төхөөрөмж тавиулах хүсэлт гаргах бөгөөд төхөөрөмж тавигдсаны дараа виртуал карт үүснэ.