ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна

O.Admin
20 цагийн өмнө

Хөвсгөл аймгийн Тариалан суманд алга болсон хоёр настай хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилсээр байна. Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд 2 настай хүүг хайх өнөөдрийн эрлийн үйл ажиллагаанд оролцож байна.

Хүүхэд алга болсон гэх ''Сайхан мод'' гэдэг газраас баруун хойд зүгт 4км радиуст явганаар самналт хийж эрлийг үргэлжлүүлж байна.

Усархаг бороо үргэлжлэн орж байна гэж эрлийн Шуурхай штабаас мэдээллээ.