Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлөөс Баруун хүрээ буюу Шанхын хийдийн амьдрах орчинг сайжруулж, лам нарын ая тухтай амьдрах нөхцлийг хангаж өгчээ.
Төслийн хүрээнд боловсон ариун цэврийн өрөөний системийг шийдэж, ундны усны шугам хийж, халуун, хүйтэн ус гардаг шүүгч суурилуулж өгчээ. Мөн халаалтын системийг сайжруулахын зэрэгцээ халуун усанд орох душ ч суурилуулж өгсөн байна.
Төслийг хэрэгжүүлэх ажлыг Нутгийн зөвлөлийн дарга С.Золхүү хариуцан ажиллаж, хандивын аян зарлаж, хөрөнгө мөнгийг нь бүрдүүлсэн байна. Хандивын аянд "Амар даатгал", "Топологи" ХХК, "Оч наран" ХХК, "TurboTech Store" зэрэг компани болон олон хувь оролцож, өглөгийн гараа сунгасан аж.
Ирэх жил Хархорин сумын 70 жилийн ой болох учиртай. Ойг угтаж нутгийн зөвлөлөөс олон чухал ажил хийж буйн нэг нь энэ юм. Ийнхүү Шанхын хийдийн лам хуврагууд тав тухтай орчинд амьдрах нөхцөл бүрдлээ.


.jpg)