ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

"Баянхошуу цэцэрлэгт хүрээлэн"-г ирэх сард ашиглалтад оруулна

O.Admin
13 цагийн өмнө

СХД-ийн 24 дүгээр хороо, Баянхошуу хайрхны баруун урд 4.5 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулах тохижилтын ажлыг 2021 онд эхлүүлсэн. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй тус ажлын гүйцэтгэгчээр "Дүүрэн Трейд" ХХК ажиллаж байна. 

Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны асуудлаа шийдсэн бөгөөд хөлбөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн талбай, дугуйн зам, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, "Open mic" зохион байгуулах мини театр болон авто зогсоолтой юм. Цэцэрлэгт хүрээлэнг ирэх сард ашиглалтад оруулна.