ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Онцгой байдлын албаны салбар ангийн барилга ашиглалтад оржээ

O.Admin
9 цагийн өмнө

Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдсан онцгой байдлын хэлтсийн салбар ангийн барилгын ажил дуусаж, улсын комисс хүлээн авлаа.

Тус барилгыг дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьсан бөгөөд 39.65х27м хэмжээтэй, хагас зоорийн давхартай, цутгамал төмөр бетон бүтээцтэй гурван давхар барилга юм. Мөн тусгай зориулалтын автомашины таван гарааштай, тус бүр нь 4.2 метрийн өргөн, 3.2 метрийн өндөр хаалгатай. В блокт алба хаагчдад зориулсан зургаан айлын орон сууцыг шийдэж өгсөн.

Барилга ашиглалтад орсноор хүн амын нягтаршил ихтэй бүсэд гал түймэр унтраах, аврах ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах нөхцөл бүрдэж, иргэдийн аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулах юм. Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг “Дуутын нуруу” ХХК гүйцэтгэж, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.