ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

62 дугаар сургуулийн өргөтгөлийг ашиглалтад оруулжээ

O.Admin
1 цагийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороонд байрлах 62 дугаар сургуулийн 640 хүүхдийн суудалтай өргөтгөлийн барилга угсралтын ажил дуусаж, улсын комисс хүлээн авсан байна.

Тодруулбал, тус сургуулийн өргөтгөлийн барилга угсралтын ажил 2018 онд эхэлсэн боловч цар тахлын улмаас удааширсан байв.

Улмаар БШУ-ны сайдын 2024 оны 7 сарын 03-ны өдрийн эрх шилжүүлэх тухай тушаалаар яг сургуулийн өргөтгөлийн ажлыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид шилжүүлсэн юм. Ийн нийслэлийн төсвөөс шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэн, өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулжээ.