ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Аж ахуйн нэгжүүдэд сургалт зохион байгуулав

O.Admin
2 цагийн өмнө

2025 оны 11-р сарын 04-ний өдрийн дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар дүүргийн Татварын хэлтэс болон ЗДТГ-ын холбогдох хэлтсүүд хамтран татвар төлөгч ААНБ-уудтай уулзалт зохион байгууллаа.

Улмаар, татварын шинэчилсэн хууль тогтоомжийг сурталчлах, аж ахуй нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд боловсрол, эрүүл мэнд зэрэг нийгмийн салбарт хөрөнгө оруулсан тохиолдолд хуулийн хүрээнд татварын ямар хөнгөлөлт эдэлж болох талаар мэдээлэл өгөх, санал солих уулзалт, сургалт зохион байгуулахыг үүрэг болгосон юм.

Энэ хүрээнд дүүргийн Татварын хэлтэс, ЗДТГ-ын холбогдох хэлтсүүдтэй хамтран аж ахуй нэгж байгууллагуудад Татварын хууль тогтоомжийг сурталчлах уулзалт, сургалтыг зохион байгууллаа.