ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцох зөрчил ихэсчээ

O.Admin
2 цагийн өмнө

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг телекамерын ухаалаг системийн тусламжтайгаар илрүүлж, зөрчлийг арилгуулж байна. 

Арваннэгдүгээр сарын 10–13-ны өдрүүдэд телекамерын ухаалаг хяналтын системийн тусламжтайгаар тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцсон нийт 78 зөрчлийг илрүүлж, зөрчил гаргасан жолооч нарт хариуцлага тооцон, зөрчлийг арилгууллаа.

Тээврийн хэрэгслийн улсын дугааргүй замын хөдөлгөөнд оролцвол Зөрчлийн тухай хуулийн 14.7.12 дах хэсэгт зааснаар 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгож, хариуцлага тооцно. Иймд жолооч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийг баримтлан бусдад хүндэтгэлтэй хандаж, хөдөлгөөнд соёлтой оролцохыг зөвлөж байна.