ХУРААХ

ҮЙЛ ЯВДЛЫН ТОВЧООН

Монгол Улсын нийт хүн ам

Хувьцаагаа зарахгүй байхыг санууллаа

Б.ӨНӨРТОГТОХ (сэтгүүлч)
2018-10-10

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны мөнгө орж эхэлжээ, мөн 1072 хувьцааг үнэ тохирч авна гэсэн зар мэдээллүүд соошл орчинд нэмэгдсэн билээ. Тэгвэл энэ нь ямар ч баталгаагүй бөгөөд иргэдийг хулхидах гэсэн хуурамч мэдээлэл гэдгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд мэдэгдлээ.

Улмаар мэдэгдэл гаргасан байна. Тус компани иргэдийн нэр дээр олон жил амьгүй явж ирсэн 1072 хувьцааг амилуулах талаар олон ажил хийж буй. Тухайлбал, энэ жилдээ багтаад компанийн 30 хувийг гадны хөрөнгийн биржид IPO хийхээр ярьж байгаа бөгөөд ингэснээр жилдээ л 2-3 сая төгрөгийн ашиг орж ирэх хувьцаа болж чадах билээ.

Тиймээс энэ мэт хуурамч мэдээдэлд итгэж, хувьцаагаа зарахгүй байхыг тус компанийн зүгээс иргэдэд санууллаа.